Эрээний хил хаалттай. Монгол Улсад ширхэг хадаас ч олдохгүй хүндхэн цаг үе хаяанд ирчихээд байна. Байгаа бараа бүтээгдэхүүн нь тэнгэрийн үнэтэй. Хилийн асуудлыг цэгцлэхээр Монгол Улсын холбогдох албаныхан Эрээн хотын захиргааны хүмүүстэй уулзаж хэд хэдэн шийдвэр гаргасан. Ингэхдээ дундын цэг гэгчийг байгуулж, Эрээний талаас ачаагаа оруулж ирэх тохироонд хүрсэн. Гэвч товлосон хугацаа болоход Монгол Улс Эрээний стандартад бүдэрч, хил нээх асуудал дахин хойшлогдоод байна. Хэд хэдэн стандарт шаардлага байгаагийн нэг нь КАЛМАР КРАН. Монгол Улс Замын-Үүдийн хил дээрээ хоёрхон ширхэг КАЛМАР КРАНТАЙ. Нэг нь эвдрээд 10 гаруй хоносон. Нэг кранаар дундын цэгт үйл ажиллагаа үргэлжлэх хүндрэлтэй, иймээс Эрээний захиргааны хилийг нээх асуудлыг хойшлуулсан байна.
Бид ийм арчаагүй төртэй. Бүхэл бүтэн улс байж ганцхан ачаа тээврийн боомтоо асуудалгүй ажиллуулж чадахгүй, ард иргэдээ үнийн хөөрөгдлөөр дарлаад сууж байдаг. Яг өнөөдрийн үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний хомсдол бол чадваргүй Засаг төрийн гай. Бүх л бүтэн хоёр сарын хугацаанд ганцхан боомтоороо асуудалгүй ачаа бараагаа зөөчихөж чадахгүй байна. Бүх зүйл Монгол Улсаас шалтгаалсан, Монголчууд ажиллаж, зохицуулж, шийдвэрлэж чадахгүй байна. Эрээн бол асуудалгүй зохицуулалтаа хийсэн. Харин Монгол Улс Эрээний тавьсан стандарт шаардлагыг хангахгүй ичгэвтэр байдалд орчихлоо....
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
64.119.23.230
Hogiin hulgaichuud ard tumniig hulduu bainga chirdeg
Хариулах66.181.161.114
Archaagui tur zasagiin gai
Хариулах