Завханы төрөх эмнэлэг 2014 онд ашиглалтад орсон ч халаалтын асуудал бүрэн шийдэггүй гэв

Moderator
2021/11/24

Завхан аймгийн төрөх эмнэлэг халаалтгүйн улмаас дөнгөж төрсөн ээжүүд гам алдаж байгаа талаар нийгмийн сүлжээнд зураг тархсан. 

Тэгвэл ийнхүү эх хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрсэн тус эмнэлэг ДОЛООХОН жилийн өмнө ашиглалтад орсон, шинэ эмнэлэг гэдгийг эх сурвалж мэдээллээ. Гэвч тус эмнэлгийн халаалтын зууханд доголдол гарсан учир өвлийн эхэн сард төрсөн ээжүүд хөнжлөө нөмрөөд суухад хүрчээ. Тухайн үед барилгын ажлын гүйцэтгэсэн компани засаж сайжруулах үүрэг авсан ч байдал дээрдээгүй байна. Ийнхүү улсын төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, татвар төлөгч ард түмнийг хохироож буй дүр зураг. 

Мөн тойргоос сонгогдсон орон нутгийн удирдлагууд асуудалд хэрхэн хойрго хандаж, ард түмнийг хөсөр хаяж байгаагийн бодит жишээ бол энэ юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна