ХААН БАНК иргэдийн мэдээллийг ГАДААД САЙТАД зарсан уу?

Moderator
2021/11/23

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр ТЕГ-аас нэгэн ноцтой мэдэгдэл хийв. Тодруулбал, Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан. Энэ нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан мэдээллийн дансны дугаар болон бусад мэдээллийг нь харахад ХААН БАНК-аас алдсан мэдээлэл байж болзошгүй байна" гэлээ.

Сануулахад, raidforums.com гэх хакеруудын сайтад  "Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна" гэх зарыг өнгөрсөн аравдугаар сарын 6-нд байршуулсан байсан юм. 

Энэхүү сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлсэн байв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна