Сэлэнгэ аймгийн шинэ Засаг даргаар Н.Лхагвадорж сонгогдлоо

Moderator
2021/11/19

Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 52.7 хувийн саналаар Нацагдорж овогтой Лхагвадоржийг шинэ Засаг даргаар сонгогдлоо.

Өнөөдрийн хуралд нийт 37 гишүүнээс 36 нь оролцсон бөгөөд 19 нь Н. Лхагвадоржид саналаа өгчээ. Харин түүнтэй өрсөлдсөн Ж.Отгонхүү 17 хүний санал авсан байна. Хуулийг дагуу аймгийн ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд зөвшөөрснөөр албажих юм. 

Н.Лхагвадорж нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажилласан бөгөөд 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна