Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв” өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэллээ. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран дүүргийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр тус төвийг байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Нийгмийн үйлчилгээний ерөнхий зохицуулагч Н.Цэнгэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тус төвийг хариуцсан мэргэжилтэнд хүүхдийн хөдөлгөөн засах хэрэгслийг гардуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төв Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг түшиглэн бий болсноор Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 994 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх асран хамгаалагчдыг чиглүүлэх, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай чанартай хүргэх, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлэв. Мөн тус төвийн байнгын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулахаар 2022 оны Улсын төсөвт хөрөнгийг суулгасан бөгөөд 2023 онд багтан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар онцоллоо.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна