Хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ

Moderator
2021/11/18

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Засаг даргаар найман жил ажилласан Д.Ганболдыг Хотын Ерөнхий менежерээр томилсон байна. 

Сануулахад “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “Zaisan Hill”-тэй холбоотой асуудлаар Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт хариуцлага тооцож, ийнхүү Д.Ганболдод ажлаа хүлээлгэн өглөө. 

Улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлснээс хойш тасралтгүй төрийн албанд зүтгэсээр УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажилласан. Харин 2020 оны сонгуулиас хойш нам гүм байсан тэрбээр ийнхүү хотод очлоо. 

ӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1982 онд 72-р дунд сургууль
  • 1987 онд ОХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг аж үйлдвэрийн нягтлан бодогч, эдийн засагч
  • 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын институтийг төрийн удирдлагын менежер
  • 1998 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч
  • 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
  • 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
  • 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2011 онд Алтан гадас одон
  • 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 1999 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2011 онд Нийслэлийн тэргүүний ажилтан
  • 2011 онд Төрийн албаны тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна