Фэйсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан бага, өсвөр насны хүүхдүүдэд садар самуун агууламж бүхий дүрс, дуу бичлэг зориудаар үзүүлж, цахимаар бэлгийн дарамтад оруулж, цаашлаад бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт үйлдлүүд бүртгэгдэн шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, 8-13 насны охидуудтай зориудаар бэлтгэсэн хуурамч фэйсбүүк хуудас ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харьцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Гэмт этгээд нь фэйсбүүк олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харилцаанд орох, садар самуун дүрс бичлэг явуулах, хийлгэх гэмт үйлдлээ хэрэгжүүлж байна.
Дээрх холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрээгүй Н,Ш нартай бэлгийн харилцаанд орсон болох нь тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй охидтой биечлэн уулзаагүй хэдий ч садар самуун дүрс бичлэг хийж, хийлгүүлсэн нь тогтоогдож цаашид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна