Цахилгааны утас шатаж орон сууцанд гал гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, “Ахмад”-ын хотхоны 901 дүгээр байрны 13 давхарт өчигдөр өглөө гал гарчээ. Энэ тухай дуудлага оройны 10:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Гал унтраах аврах багийнхан очиход тус байрны 3-10 давхрын цахилгааны утас шатаж байсныг яаралтай унтраажээ. Мөн тус орон сууцнаас 120 хүнийг яаралтай гаргажээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Гал түймрийн улмаас угаартсан гурвыг нь яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн” гэлээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна