УИХ-ын гишүүн Л.Болорчулуун өөрийг нь хүчингийн хэрэг хийсэн хэмээн гүтгэсэн эдгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэжээ

Moderator
2021/11/10

УИХ-ын нэр бүхий гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд тархсан. Үүний дараа уг хэрэгт УИХ-ын гишүүн Л. Болорчулууныг холбогдсон гэх мэдээлэл гарсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн ЦЕГ-аас өөртэй нь хамаатай энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн эсэх асуудлаар тайлбар хүсчээ. 

Тэрбээр энэ талаараа нийгмийн сүлжээндээ " Өнгөрсөн сарын турш намайг хүнд хэрэгт холбогдсон тул гишүүнээс нь эгүүлэн татна, тойрогт нь нөхөн сонгууль явуулна гэж зохион байгуулалттай, гүтгэлгийн шинж чанартай мэдээ, мэдээлэл сошиал орчинд тархаж байлаа. Тийм явдалд орооцолдуулах, тохохыг хүсэгч этгээдүүд байдаг бололтой.

Миний бие УИХ-ын гишүүнээр нутгийн олон түмний итгэлийг хүлээн сонгогдсон хугацаандаа харилцан ашигтай, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, баялагийн шударга бус хуваарилалтын эсрэг үгээ хэлж, үйл ажлаа гол зорилго чиглэл болгон ажиллаж ирсэн.

Энэ нь зарим этгээдүүдийн эрх ашигтай зөрчилдөн, дургүйцэл хорслыг төрүүлж байдаг болов уу! Ямар ч гүтгэлэг доромжлол, шантааж нь хүний тогтсон үзэл бодлыг өөрчлөх боломжгүй юм.

Гүтгэлэг тараасан болон нотолгоогүй хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд санаатайгаар дэвэргэн тараасан этгээдүүдийг тогтоолгон, хуулийн хариуцлага хүлээлгэх болно" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна