"Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ

Moderator
2021/11/10

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн тоо нэгээр нэмэгджээ. Тодруулбал,  Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Ай Ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар болсон байна. 

Б.Дугархүү эмч энэ талаар нийгмийн сүлжээндээ “МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх боллоо. Энэ хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой Ай Ёо Ток шоу-г хүргэхээр бэлтгэл ажил явагдаж дууслаа. Тун удахгүй зонхилон тохиолддог өвчлөлүүдийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан нэвтрүүлэг маань хүрэх болно. Мөн цаашид 7 хоног бүр та бүхэнтэйгээ лайв мэдээллээрээ уулзаж байх болно” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна