Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэргийг өчигдөр шүүхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн асан, тус зөвлөлийн гишүүн асан эдийн засагч Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв.
Тэднийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон хэрэгт буруутган ийн шүүсэн бөгөөд тэд Худалдаа хөгжлийн банкны төв байрны 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авч, гэрээ байгуулсан байдаг.
Н.Мөнхбатын хувьд энэ үйлдлээсээ гадна арилжааны банкинд хугацаатай байршуулсан байсан хөгжлийн банкны 4.6 тэрбум төгрөгийг хугацаа нь дуусаагүй байхад татан авч, Хөгжлийн банкинд хүүгийн алдагдал үүсгэсэн хэргээр ийн шүүгдлээ.
Гэвч шүүхээс Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарын холбогдсон Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгав.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг эрх мэдлээ албаны эсрэг зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэм буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна