Малдаа яваад сураггүй болсон иргэн нас барсан байдалтай олджээ

Moderator
2021/11/10

Ховд аймгийн дуут сум, Цагаан бургас багийн Агуйт хайрхан гэдэг газар  малчин Н энэ сарын 08-ны өдрийн 09:00 цагийн орчим малаа хариулахаар морьтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт Онцгой байдлын алба хүлээн  авсан байна. 

Тус сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэндийн төвийн нийт 15 хүн, 2 автомашин, 1 мотоциклоор малчин 58 настай эрэгтэй Н-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр буюу энэ сарын 09-ний өдрийн 09:25 цагт тус багийн “Хонгорын-Эх халзан” гэдэг газраас цогцсыг нь олжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна