Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь "В" сорьцын шинжилгээ хийнэ

Moderator
2021/11/08

Энэ сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг энэ сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлcэн. 

Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "B" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. 

Энэ дагуу өнөдөр /2021.11.08/ 10 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд нэг бөх "B" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээллийг хүргэнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна