Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган эхэллээ. Чуулган энэ сарын 8-аас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дөрвөн салбар хуралдаанд 800 орчим мэргэжилтэн цахим болон танхимын хэлбэрээр оролцох юм байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш Ойн салбарын үндэсний чуулганыг угтсан салбар хуралдаануудыг зохион байгуулах гэж байна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа. Үүний 23 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байгаа юм. Тиймээс бид цаашдаа цөлжилтийг бууруулах, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэх талаар нэгдсэн ямар бодлого баримтлах талаараа бүх салбарын эрдэмтэд, судлаач нар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг аль болох өргөн хүрээнд нэгтгэхийг зорьж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая ширхэг тарьц суулгацын нөөц байна. Тиймээс 2030 он хүртэл тарьц суулгацынхаа хэмжээг жил бүр хэрхэн өсгөх тооцооллыг гаргахад одоо байгаа нөөцөө 10 дахин өсгөх шаардлагатай болж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцох байр сууриа илэрхийлж байгаа. Урьдчилсан байдлаар бид 20 гаруй ААН-тэй биечлэн уулзаж, хэрхэн оролцох талаар нь ярилцсан. Өнөөдрийн байдлаар 189 сая мод тарьж, ургуулах амлалтыг зөвхөн Уул уурхайн чиглэлийн компаниуд ирүүлээд байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна