ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БҮХИЙ 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Moderator
2021/11/08

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 28 хороонд Олон улсын стандарт бүхий 3Х3 сагсан бөмбөгний талбай ашиглалтад орлоо.

Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгож, спортоор дамжуулж иргэдийн эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ:

"Шинээр бий болсон 3Х3 талбайгаас ирээдүйн дэлхийн аварга залуучууд төрж, Улс эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Баянзүрх дүүргийн хороо бүрд "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд 3Х3 сагсан бөмбөгийн талбай барьж байгуулна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга бөгөөд төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын гол замуудыг шинэчлэх, гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт гэх мэт цогц ажлуудыг Нийслэл, дүүргийн төлөөлөгч, удирдлагуудтай хамтарч хийж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна