Өнгөрсөн сарын 15-аас эхлэн БНХАУ-ын Эрээн боомт хилээ хаасан. Тус хотод коронавируст халдварын тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоосон юм.
Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нарийн ногоо тасарч, үнийн хөөрөгдөл үүссэн. Нарийн ногоо хэрэглэхгүй байлаа гээд нэг их асуудал үүсэхгүй. Сүүлийн өдрүүдэд хамгийн их анхаарал татаж байгаа асуудал болоод таагүй мэдээ бол эм эмнэлгийн хэрэгслүүд тасарч эхэлсэн тухай юм.
Тодруулбал, ренгер тарилгын шингэн, натрийн хлорид, вирусийн төрлийн эмүүд хомсдолд ороод байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр нийслэлийн томоохон эмнэлгүүд ажилчиддаа хэмнэлтий горимд шилжин ажиллахыг сануулсан байна.
Энэ талаар эх сурвалж "Биднийг хэмнэж ажиллаарай. Нэн шаардлагатай эм тариаг татаж байгаа ч хүрэлцээ муутай байна. Аль болох хэмнэлттэй байна шүү гэж сануулсан. Яаж хэмнэхээ ойлгохгүй байна" гэсэн юм.
Харамсалтай байгаа биз. Бүх л бүтэн улсын Эрүүл мэндийн салбар ийнхүү ганхаж эхэллээ. Захын нэг лангуу хоосорч, нарийн ногоо тасарч байгаа асуудал биш шүү дээ. Бүх л бүтэн улсын эрүүл мэндийн салбар нэг жил байтугай нэг улирлын нөөцгүй байна гээд бодоод үз дээ. Дэндүү хариуцлагагүй..
Монгол Улс цар тахалтай нүүр тулаад нэг жилийн хугацааг үдсэн. Үүнээс өмнө хангалттай бэлдэж байгаагаа тоть шиг давтсаар ирсэн. Нэг үгээр нөөц бүрдүүлэх хангалттай хугацаа байсан гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын нэгдүгээрт анхаарал асуудал бол эм, тариа, хэрэгслээр хангах. Гэтэл одоо эм тариа тасарч байна. Хэмнэж хэрэглээрэй гэх мэтийн гутамшигт зөвлөмж өгөөд сууж байдаг.
Эрүүл мэндийн салбарыг чанартай эм, тариа, хэрэгслээр тасалдалгүй хангах нь С.Энхболд таны нэг номерын үүрэг биш юм уу!!!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.57.92.242
дэлхий даяар хэцүү байгаа энэ үед монгол яагаад хэмнэж болохгүй гэж дээ хүнийг шүүмжилж байвал болоо юу яахав дээ хүнд өвчтөнүүдэд илүү анхаар л гээ биз дээ шүүмжлэгч нар хамгийн арчаагүй хүмүүс байдаг юм билээ
Хариулах122.201.22.221
Эм тариа тасарвал үхэл ихэд нь биздээ. 100 жил болсон гээд ойгоо тэмдэглээд байсан. Бие дааж одоо хирнээ чадаагүй байж. Вирус гэж нэг талаас мөн их юмыг илрүүлж байна. Одоо биеэ дааж сурах цаг болжээ. Хойт солонгос гэхэд бүх юмаа өөрсдөө хийдэг. Манайх бас сайн муу ч гэсэн өөрсдөө нэг юм хийж сураач. ШУА-ийн Химийн хүрээлэн гээд алдаршаад байсан саяхан. Дэлхийн хэмжээний эрдэмтэдтэй гээд нэрэмжит хурал зохион байгуулаад гавьяат болцгоогоод байсан. Ичмээр. Химийн салбараа хөгжүүлээчээ. Эм тариагаа өөрсдөө хийж хямд үнээр хангаачээ. Ер нь Монголын гэхээр нэг муу ногоо хүртэл тэнгэрт хадах юм. Дотооддоо үлйдвэрлэсэн бараа яагаад тэнгэрт хаддаг юм ? Засаг төр нь байвал зохицуулж болмоор юм.
Хариулах122.201.22.221
ХЭМНЭЛТТЭЙ ГЭДЭГ НЬ 5 ХОНОГ ӨГӨХ ЭМИЙГ НЭГ ХОНОГ ӨГӨХ ҮҮ. 1ХҮН ЭМЧЛЭХ ЭМИЙГ 20 ХҮНД ХУВАЖ ХҮРТЭЭХ ҮҮ?ЭСВЭЛ ХЭМНЭЖ ОГТ ӨГӨХГҮЙ ХҮНЭЭ АЛАХ УУ?
Хариулах