Ч.Хүрэлбаатар: Долгорсүрэнгийн Дагвадорж бага сагаарай, зүгээр суухгүй шүү

Moderator
2021/11/06

Өнгөрсөн долоо хоногт ХААН банкны Япон талын хувьцааг хууль бусаар шилжүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан юм. Үйл явцтай холбогдуулан Ч.Хүрэлбаатар пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр " УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Б.Лхагвасүрэн та ХААН банкны Япон талын гүйлгээ шилжихийг зөвшөөрч, бичиг өгсөн юм билээ. Би өөрийн нүдээр харсан. Та зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хувьцааг худалдан авч буй эцсийн эзэн нь хэн бэ гэдгийн сайтар нягтлах ёстой байсан” хэмээсэн юм.

Тэгвэл өчигдөр Асашорюү Д.Дагвадорж сошиал хуудастаа Увсын дөрвөд хэмээж заналхийлсэн өнгө аястай пост олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Тэгвэл  Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нийгмийн сүлжээндээ “Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60 хувийг хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү. Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчдаар гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү” гэжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.230
    2021/11/07

    Uvs hovdiinhon heruuleer tsaddag

    Хариулах
  • 64.119.23.105
    2021/11/07

    Dagvadorj bandi yadahdaa ug usgiin aldaagui bicheed surchih . 1 r angidaa dahin suuna uu

    Хариулах
    • 202.21.108.171
      2021/11/10

      hahaa. bi bichseneer n unshaa shaagaad. hel am haltiraad