Мансуурсан үедээ төв талбайг хөндлөн давхиж гарсан жолоочийг шалгаж байна

Moderator
2021/11/04

Өчигдөр Сүхбаатар талбайг “Toyota pruis” маркын автомашинтай иргэн хөндлөн давхиж гарсан хэрэг гарсан. 

Тодруулбал, иргэн О 41 настай эрэгтэй нь сэтгэцэд нөлөөлөх бодис буюу хар тамхи хэрэглэсэн  үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул цагдаагийн алба хаагчид саатуулан шалгажээ.

 Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Эх сурвалжууд тухайн иргэнийг ICE TOP хамтлагийн гишүүн  байсан гэх мэдээллийг өгч байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна