Энгэрийн тэмдэг, элдэв шагнал урамшууллаас иргэд аль хэдийн залхчихаад байна. Гэтэл төрийн мөнгийг хамгийн үр ашигтай захиран зарцуулах ёстой газар нь энгэрийн тэмдэг хийлгэхээр тендер зарласан байх.
Бүр тодруулбал, Сангийн яам 66 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлажээ. Энэхүү энгэрийн тэмдэг нь Сангийн яамны 110 жилийн ойд зориулагдах бөгөөд сайн чанарын ган төмрийг алтлаг өнгөөр бүрнэ. Хүний биед харшлахгүй, өнгө алдалт маш бага, орчин үеийн тоног төхөөрөмжөөр нарийн хийцлэлтэй, өндөр түвшинд үйлдвэрлэгдэх шаардлагыг тавьсан байна.
Харин хэлбэр хийцийн хувьд "Дугуй хэлбэртэй байна. Дугуй хэсгийн голд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн соёмбыг галын дөлөөр хүрээлүүлж үүрдийн мандан бадрах бадам цэцэг суурьтай хийнэ. Голын хэсгийг гаднах хүрээнээс хөндий хийнэ. Хүрээний дээд хагаст “Монгол Улсын Сангийн яам” гэсэн бичигтэй, хүрээний доод хагаст бэлгэдлийн “110” гэсэн тооны дундуур тууз дээр “1911-2021” гэсэн тоог байрлуулж 2 талаар тариан түрүү сийлбэрлэж оруулна" гэжээ.
Мөн тэмдгийг бэлэглэхэд тохиромжтой сав, баглаа, боодолтой байх гэжээ.
Ийнхүү төрийн мөнгөөр туйлахаар шийдсэн нэгэн баримтыг хүргэлээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.29.4
Хуучирсан мэдээ байна өө. Энэ тендерээ зогсоочихсон байна лээ шүү. Бусдаас хуулахдаа эхлээд шалгачихаж бай.
Хариулах202.55.188.105
Heregtei boloodol hiij baigaa shu dee . Hun yoron dursamj buuteehgej amidardag shu. Awah yostoi yumaa awah yostou hun mash olon huleej suugaa.
Хариулах64.119.29.149
дэмий юманп мөнгө зарцуулах юмаа.
Хариулах