УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна.
Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах, эсэх асуудлыг шийдвэрлэх юм.2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9-11 хувийг эзэлж байгаа аж. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Багш, ажилтны КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 95 хувьтай байгаа. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байгаа юм.
Эх сурвалж: БШУЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна