Төв аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж, хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х гэгч нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Уг хэрэгийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хамтад нь цуглуулж явдаг. Энэ цугларсан баримт дээр шүүх дүгнэлт гаргадаг. Иймд цугларсан нотлох баримтуудад үндэслэж, нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэн, цагаатгах хууль эрх зүйн зохицуулалт бий" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна