Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголбанк, СЗХ-ны удирдлагуудтай хамтран виртуал хөрөнгийн талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж, 7 төрлийн койн арилжаалагдаж байна. 2021 оны эхний хагас жилд 2 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.
Тэрбээр “Энэхүү хууль бол товчхондоо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид буюу зөвхөн койн, токены арилжааг зохион байгуулж байгаа биржүүдийг бүртгэлжүүлэх, зохих үйл ажиллагаанд хяналтыг тавих зорилготой. Харин койн, токен гаргаж буй хуулийн этгээдүүдийг Мэргэжлийн холбоодын санал зөвлөмжийг үндэслэн тухайн бирж нь хяналтаа тавьж, шалгаж ажиллана.
Дэлхий нийтэд виртуал хөрөнгө буюу койн токены зах зээл эрчимтэй хөгжиж, санхүүгийн харилцаа идэвхитэй явагдаж байгаагийг нэгэн адилаар Монгол улсад ч 5 бирж дээр өнгөрсөн хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ бол бага дүн биш. Харин энэхүү арилжаанд оролцож буй иргэн бүр ашиг олж байгаа юу гэвэл үгүй. Тиймээс Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс иргэддээ анхааруулга хүргэж байна.
Виртуал хөрөнгийн арилжаа бол технологид суурилсан чөлөөт зах зээлийн л арилжаа. Тиймээс бусад зах зээлийн харилцаанд үйлчилдэг гол зарчим болох эрсдлээ өөрөө даадаг зарчим үүнд ч мөн үйлчилнэ. Таны 10 төгрөгөөр худалдан авсан койн маргааш гэхэд 5 төгрөг болох ч боломжтой буюу зах зээлийн журмаараа үнэ тогтдог учраас савлагаа ихтэй, эрсдэл өндөртэй төрлийн арилжаа юм.
Тиймээс иргэд маань энэ төрлийн арилжаанд оролцохдоо эрсдлээ даах хэмжээний хөрөнгөөр оролцож, тухайн харилцаанаас үүдэн гарч болох аливаа эрсдлийг зөвөөр тооцоолж, хэт их эрсдэл үүрэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв ямар нэг эрсдэл, хохирол үүссэн тохиолдолд хууль эрх зүйн орчны хувьд ч, зах зээлийн харилцааны хувьд ч төр аливаа хохирол, эрсдлийг хариуцах боломжгүй гэдгийг дахин мэдэгдэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.177.89
Хувьцаа ч бас л адилхан. Тэгвэл энэ талаар энэ юу гэх бол? Иргэд ханшийн зөрүүнээс алдана ч ононо ч. Харин бүртгэлгүй алга болж мэдэх эсвэл ачааллаа даахгүй боломжийг нь үгүй хийж буй дэд бүтэц бирж зэрэг зүйлийг нь зохицуул гээд байна.
Хариулах