Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон.
Улмаар Эрээнээс ачигддаг нарийн ногоо, зарим нэр төрлийн барааны хомстол үүсээд байгаа билээ. Иймээс манай талаас 20 вагон нарийн ногоо, 10 вагон жимсийг эхний ээлжид ачуулах хүсэлтийг Эрээний захиргаанд илгээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 10 ачигчийг талбайд тусгаарлан Монгол руу илгээх ногоо, жимсийг ачуулахаар ярьж байгаа ч Хятадын Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл хүлээж байгаа юм. Тэгвэл эхний ээлжийн 30 вагоныг 11 дүгээр сарын 1-ээс татан авна гэдгийг салбарынхан мэдээллээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ талаар “Үүсээд буй тээврийн асуудлыг урд хөрштэй гадаад хэргийн яам болон Зам тээврийн яамтай хамтран шийднэ. Захиалга өгөөд, татан авахад бэлэн болсон хүнсний нийт 190 орчим вагон ачаа байна. Тиймээс яаралтай зохион байгуулалт хийн, нөөцийг бүрдүүлэх тал дээр илүү анхааръя гэж ярилцлаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
66.181.177.165
Муухай бөөн хороор яах вэ харин хувцас хэрэгтэй л байна шүү
Хариулах