Есдүгээр сард шоу зохион байгуулж нэг хэсэгтээ хэл амны бай болсон Засгийн газрын харьяа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга хатагтай Б.Болор-Эрдэнэтэй холбоотой бас нэгэн баримт дэлгэгдлээ.
Тодруулбал, Газрын дараг Б.Болор-Эрдэнэ 2020 оны 12 дугаар сарын 24-нд “СИМ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа юм. Улмаар энэ сард "СИМ" ХХК руу 20 сая төгрөгийн шилжүүлэг хийжээ. Гэрээнд “Сим” ХХК нь УОК-оос бэлдэж өгсөн серверүүдэд программ хангамж суурилуулах, УОК-оос томилсон мэргэжилтнүүдэд программ хангамжийн ашиглалтын сургалт хийх, Гэрийн хяналтад байгаа иргэдийн гар утсанд GPS суурилуулах, бүртгэх, мэдээлэл оруулах, Халдвар авсан иргэдийг GPS бугуйвчаар хангах, төхөөрөмжид тохиргоо хийх, бүртгэх, мэдээлэл оруулах зэрэг ажлуудыг гүйцэтгүүлнэ гэж заажээ.
Гэхдээ одоогоор УОК-оос халдвар авсан иргэдийг GPS-ээр хянах шийдвэр гаргаагүй байгааг онцлон дурьдах хэрэгтэй юм. Нэг үгээр ямар ч ажил үйлчилгээ хийгдээгүй байхад төлбөр хэмээн шилжүүлэгдсэн мөнгөнийхөө талаар Б.Болор-Эрдэнэ дарга тайлбар хийх биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
66.181.187.154
Харилцаа холбооны зохицуулах газар гэж мөнгө угаадаг байгууллагад аудит оруулж татан буулгамаар юм Өмнө нь сайханбилэг дарга нь байхдаа чнз бүрийн төсөл хөтөлбөр нэрээр төсвийн мөнгийг зувчуулдаг байсан
Хариулах