Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээжээ

Moderator
Өчигдөр 09 цаг 55 минут

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр  17 цаг 30 минутын орчимд  харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан байна. 

Согтуурсан жолоочалбан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулжээ.

Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна