Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар зорилтод бүлгийн болон 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ" ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус төв нь өрх толгойлсон, ажилгүй, хорихоос суллагдсан, архины хамааралтай болон зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийг сургах, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” нь Сургалтын танхим, Модон эдлэл, Алтан мөнгөний дархан, Арьсан эдлэл, Гар урлал, Студи, Кофе шоп, Борлуулалт явуулах хэсгүүдээс бүрдэж байна.
Тус төв нэг жилийн хугацаанд модон эдлэл, алт мөнгөний дархан, арьсан эдлэл, гар урлал, студи зэрэг ажлын байранд 142 иргэнийг үйлдвэрлэлд сурган ажлын байртай болгох юм. Мөн борлуулалтын хэсэг дээр долоон лангуу, 40 өлгүүр, 50 тавиур дээр 30-50 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар ажиллаж байна.
Цаашид архины хамааралтай болон зорилтод бүлгийн иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч нөхөн сэргээж хөдөлмөрт бэлтгэхээр зорьж байгаа бөгөөд тус төв нь эрчүүдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна