САЙХАН МЭДЭЭ: 70 настай Ш.Пэрэнлэй, 62-той Ш.Бат-Эрдэнэ нар пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо

Moderator
2021/10/22

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ Литва улсад өнөөдөр эхэллээ. 33 орны 790 тамирчин өрсөлдөж буй тэмцээнд манай улсаас 790 тамирчин оролцож байгаа юм.

ДАШТ-ий ахмадын 59 кг-ын жингийн 70-аас дээш насны ангилалд Монгол Улсын тамирчин Ш.Пэрэнлэй дэлхийн аварга боллоо. 70 настай тэрбээр цээжиндээ 60 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангав.


Мөн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жингийн 60-аас дээш насны ангилалд Ш.Бат-Эрдэнэ түрүүллээ. 62 настай тэрбээр 120 кг-ыг цээжиндээ шахсанаар дэлхийн аваргын болзол хангажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна