УИХ-аар чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль багагүй шүүмжлэл дагуулсан.
Энэ хуулийн төслийг өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүний боловсруулж УИХ-д өргөн бариад байсан юм. Харин одоо хууль боловсруулахад оролцсон дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл дэх зарим заалтыг буцаан татахаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдээд байгаа.
Бүр тодруулбал, уг хуулийн төсөлд “12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох”, “ 12.1.6. гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтуудыг оруулжээ.
Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар иргэн Ч.Эрдэнэбат энэ сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд ханджаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.94.99
Зев зев, ийм боловсролгуй, ес зуйгуй гишууд байж болохгуй!
Хариулах