Айлын хотонд ирсэн бамбаруушийг ирэх хавар хүртэл тэжээнэ

Moderator
2021/10/18

Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрт сүүлийн өдрүүдэд баавгай үзэгдэж, айлын хот руу дайрч мал барьсан тохиолдлууд гарсаар байна. Он гарсаар аймгийн БОАЖГ-т баавгайтай холбоотой 15 дуудлага ирсэн байна. Энэ сарын 16-нд Цагаан-Уул сумын нутагт айлын хотонд ирсэн баавгайн бамбаруушийг барьж авчээ.

Тухайн бамбарууш энэ өвөл бие даан амьдрах чадваргүй тул Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд хүлээлгэн өгч тавдугаар сар хүртэл тэжээхээр болжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.