УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрх Н. Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгээс Ц.Тувааныг Ардчилсан намаас дөрвөн жилийн хугацаатай хасаж байгаа гэх мэдээллийг хийсэн юм.
Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн нийгмийн сүлжээндээ дээрх мэдээллийг хуваалцахдаа "гэж 40-ийн бидон хэлэв" хэмээн бичжээ.
Д.Ганбатын хувьд өмнө нь тойргийн иргэддээ бидон тарааснаар ийнхүү "БИДОН ГАНБАТ" гэсэн нэртэй болсон байдаг. УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш хоёр хуваагдсан АН-ынхан ийнхүү олон нийтийн өмнө зөрчилдөөнөө дэлгэж байсхийгээд хэдэн гишүүнээ намаасаа хөөдөг жишигтэй болоод байгаа юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна