Өмнөговь аймгийн Цагаан хаданд зам хааж, Улаанбаатар хотод төв талбайд эсэргүүцлийн ТЭЭВРИЙН ЖОЛООЧ нар цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цагдаа хүчнийхэн тэдний эсэргүүцлийг зогсоохоор ажиллаж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н. Амарзаяа нийгмийн сүлжээндээ "Би цагаан хаданд ажиллахаа болиод яг 1 сар болж бн. Өнөөдөр энд цэрэг, цагдаа, эмх замбараагүй байдал. Яагаад иргэдийнхээ эсрэг ийм их хүч хэрэглэнэ вэ? Зүгээр л сайн ойлголцол, ил тод нээлттэй засаглал, шударга байдал л зохицуулна. Өөр юу ч хэрэггүй баймаар…" хэмээн бичжээ.
Сануулахад, Засгийн газраас УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилон, ажиллуулж байсан юм. Гэвч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа нь ажлаа хийхгүй, асуудлыг улам хүндрүүлсэн учир Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрчдийн эсэргүүцэлтэй тулж байв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна