Олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг дахин шалгана

Moderator
2021/10/13

Олимпын аварга Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шалгагдаж байгаа. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжүүлээд байсан. Тэгвэл хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.

Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна