САЙХАН МЭДЭЭ: Есөн давхраас унах гэж байсан ДӨРВӨН настай хүүг АВАРЧЭЭ

Moderator
2021/10/13

Өндрөөс унах гэж байсан хүүг Онцгой байдлын албан хаагчид авран хамгаалжээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн дүүргийн 5 дугаар хороонд байрны 9 дүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн ДӨРВӨН настай эрэгтэй Т тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна