Таван ханатай гэр шатаж, 23 настай эмэгтэй, ГУРВАН настай хүүгийн хамт галд өртөж нас барлаа

Moderator
2021/10/12

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг  өчигдөр 05:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, 6 км зам туулан 05:25 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. 

 Уг гал түймэрт иргэн 25 настай эрэгтэй С -гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, гурван сартай эрэгтэй Х-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтсэн байна. Харин иргэн 23 настай эмэгтэй Х,  гурван настай эрэгтэй Е  нар өртөж нас барсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна