Ж.Болд: Хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс төртэй, хуультай орон

Moderator
2021/10/06

“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуусыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад байгаа. 

Уг баривчилгаатай холбоотойгоор  Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Өнгөрсөн есдүгээр сарын 18-аас эхлэн нэр бүхий иргэд Сүхбаатарын талбай болон эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Иргэн Д.Монголхүү есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай рүү эд зүйл оруулах гэхэд цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан.  Хайрцагтай гутал байсан гэж ярьж байгаа ч гутал дотор юу байгааг бид мэдэхгүй. Эд зүйл нэвтрүүлэхгүй гэх шаардлага тавьсан. Гэтэл үүнийг Д.Монголхүү гэгч эсэргүүцсэн. Мөрдөн ажиллагааны явцад иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллага удаа дараа дуудсан боловч ирээгүй, мэдэгдэл хуудас хүлээж аваагүй тул  цагдаагийн байгууллага хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан. Гэтэл шөнийн 02 цагт Э.Одбаяр нар 461 дүгээр анги буюу Улсын онцгой объект руу дайран орж, саатуулагдан гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэж авч явсан. Хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс төртэй, хуультай орон. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.24
    2021/10/06

    psda mongol neg moson kominist uls bolchih iimrhu lalruud oodrood gerees ni barij horidg hunii amiig hucheer tagluuldg bolchih gj neere ingej baihaar zugeer uhy2

    Хариулах
  • 192.82.87.165
    2021/10/06

    461 рүү нэвтрүүлээд байхдаа яахав дээ харуул хамгаалалт байхгүй юм уу хаашаа юм вэ сүг сүүдэр шиг харуулаа болимоор юмаа авч явсан гэж ярьж байгаадаа ичээч дээ хатуу арга хмэжээ авахгүйй бол оодорч байна даа

    Хариулах