Нийслэлийн дөрвөн байршилд өдөр бүр мод тарьж байна

Moderator
2021/10/05

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байгаа юм.

 МОД ТАРЬЖ БУЙ БАЙРШЛУУД:

  •  ХУД, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай
  • СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг
  • БГД, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк
  • Налайх, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.38
    2021/10/06

    Нэгэнт зардал гаргаад тарьсан модыг арчлаж ургуулах үүргийг хамт хийж гүйцэтгэх хэрэгтэй дээ. Тариад орхичихвол Ц.Элбэгдоржийн ногоон хэрэмтэй адил үргүй зардал болно. Арчилгаа хийх услах зэрэг ажилтнаа цалинжуулж ажиллуулж хариуцлага тооцож ажиллавал манай орны хөрсөнд ургахгүй мод гэж байхгүй.

    Хариулах