Согтуугаар автомашин жолоодсоны улмаас ослоор амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн нутагт, “Зунжин” зуслан явах чиглэлийн авто замын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож, яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн 22 настай, эрэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан, жолооч 22 настай, эрэгтэйг цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна