39 настай иргэн байшинтай шатаж, амиа алдлаа

Moderator
2021/10/04

Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Хадан хошуу” гэдэг газарт байшин шатаж байна гэсэн мэдээллийг энэ сарын 03-ны өдрийн 22:09 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.

Ханх сумын Турт 3 дугаар багийн задгайд Г-ийн 7х6 хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг орон нутгийн иргэд нэг цаг ажиллан бүрэн унтрааж,39 настай эрэгтэй галд өртөж нас барсан Г-ийн цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна