Мугараз овогтой Гантөгс нь 2012 оноос хойш Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны инженерээр ажиллаж, хамт олон болон найз нөхдөө осол авааргүй ажиллахад хяналт тавьж, урьдчилан сэргийлж, сургалт зааварчилгаа өгч бусдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөж иржээ.
Гэвч тэрбээр жилийн өмнө бөөрний хүнд өвчин тусжээ. Улмаар уургаа бага багаар алдсаар 2021 оны 5 дугаар сараас өвчин нь хүндэрч архаг дутагдалд орсон байна. Өдгөө бөөрний диализийн аппаратад орж байгаа бөгөөд өвчин нь зүрхэндээ нөлөөлж эхэлжээ.

Улмаар БНСУ-д нэн яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болсон ч зөвхөн хагалгааны зардал нь дангаараа 250 сая төгрөг аж.
Тиймээс элэгт нэгт монголчуудаасаа бусдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөж ирсэн халамжит хань, 3 хүүхдийн эцэг, бидний найзад тусламжийн гараа сунгаж урт нас, гэр бүлд нь элэг бүтэн амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.
Хандивын дансууд:
Хаан Банк 5720728944,
ХХБ 427036016,
Хас Банк 5001807402.
Хүлээн Авагч: М.Гантөгс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна