Өнгөрсөн парламентын үед Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэн, Ж.Батзандан нар өөрсдийгөө "Шударга тав" хэмээн өөрсдийгөө нэрийдэж, МАНАН дэглэмийг устгана хэмээн уриа лоозон болж, ард иргэдийг уриалан жагсаал цуглаан хийж сүрийг үзүүлж байв.
Тэгвэл тэдний тэмцэл яагаад зогссон талаар "Шударга тав"-ын нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн фэйсбүүд хуудаснаа "Таван гишүүний тэмцэл яагаад зогссон бэ гэдэг талаар тайлбар өгөе.
Нэгдүгээрт: Бидний тэмцлийн үр дүнд Эрдэнэт, түүнийг дагасан ордууд Монголчуудын өмчлөлд ирэв./Хямралын үед ард түмэнд их дэмжлэг болж байгаа гэж дуулдсан/, мөн эрүү шүүлтийн хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдэв, Салхитын мөнгөний ордоо эргүүлэн авч ахмадуудын тэтгэвэрийн өрийг тэглэв, Шүүхийн шинэчлэл хийгдэв, хонгилын зарим нэг шүүгч, прокуроруудыг зайлуулав, Төрд шургалсан МАНАН бүлэглэлийг төрөөс тодорхой түвшинд шахах ажлыг хуулийн хүрээнд хийв гээд олон ажлуудыг нэрлэж болно. Энэ бүгд одоо түүх болон үлдэнэ.
2020 оны 1 сард Ковид гарсанаас хойш улс орноороо хөл хорионд орсон. Тэмцэл хийх нь бүү хэл гэрээсээ ч гарч чадахгүй болсон. Тэр үеээс эхлэн бидний тэмцэл аажмаар зогсонги байдалд орсон ба төр МАНАН-тай биш Ковидтой тэмцэж эхэлсэн.
2020 оны 6 сард болсон сонгуульд ШИНЭ НАМ ялагдсан учир миний бие гишүүний статусаа алдсан ба гишүүний тэмцэл хийх нь бүү хэл төрийн ордонд ч орох эрхгүй болов. Жирийн иргэн болчихоод гишүүдтэй нийлж тэмцэх утгагүй. бас боломжгүй.
Ер нь Ардчилсан нийгэмд ялсан нь үргэлжлүүлж, ялагдсан нь явдаг жамтай. Ингээд миний бие судалгаа, шинжилгээний ажил хийхээр Австралийг зорьсон доо... Өнөөдөр ЗГ маш хүн орчинд ажиллаж байгаа харагдана. Ковидоо ч дийлэхгүй, МАНАН-гаа ч барахгүй байх шиг байна" гэжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.21.108.254
Butsaj ireh geel hutsaj ehleh shiv
Хариулах192.82.67.122
Butsaj irehed ni taatai nohtsol burdeed baina l daa. MAN iin shine zaluus muu bgaagiin shinj. Avilgal heveeree manan heveeree covid heveeree. Oodolson ym bval batzandan guiag hen ch toohgui. Getel butej bgaa yum alga. Tegeheer temtsegch nariin olz bolno. Ter todorhoi. Muu ajillaj bgaadaa l gomddoo MAN