Нийгмийн сүлжээнд сэтгүүлч Б.Отгоны бичсэн "Хятад вакцин хийлгэхийг хэн уриалсан билээ" гэх бичвэр олон нийтийн анхаарлыг татаадд байна.
Тэрбээр "Хятадын Синовакийг чинь Европ вакцин гэж үзэхгүй байна!!! Бидэн дээр туршилт хийсэн юм уу? Ерөнхий сайд аа !!!
Оны эхээр вакцин Монголд орж ирэнгүүт Ерөнхий сайд мах комбинатын цагаан ямааны үүрэг гүйцэтгэж, өөрөө хамгийн түрүүнд Астразеника хийлгэсэн. Дараа нь ард түмнээ вакцин хийлгэхийг өдөр шөнөгүй уриалж, 50,000-аар урамшуулж, Ковидгүй зуны төлөө гэх мэтээр тархи угаалтыг эрчимтэй явуулсан. Вакцингүй бол төрийн байгууллагаар ч үйлчлүүлэх эрхгүй болгож хясан боогдуулсан. Арга буюу вакцин хийлгэе гэхэд БНХАУ-ын вакциныг сонголтгүйгээр тулгасан. Хүн амын олонхи нь вакциндуулсан ч халдвар буураагүйгээр барахгүй бүр огцом өссөн. Тухайн үед нэг тун хамгаалж чадахгүй 2 дахь тунгаа хийлгэж байж дархлаа тогтоно гэсэн. Гэвч дахиад байдаггүй ээ. Бүр 3 дахь тунгаа хийлгээд ч халдвар авсаар. Бид чанаргүй вакцин тариулж, туршилтын туулай болсон юм биш үү?
Эцэст нь Монголчуудын олонхид хүчээр шахуу хийлгэсэн БНХАУ-ЫН СИНОВАК вакциныг Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй байна. Синовак хийлгэсэн хүмүүс Европын улсуудад зорчих эрхгүй болсон гэсэн үг. Тэд зөвхөн Файзер болон Астразеника вакцины 2 тун хийлгэсэн хүмүүст л виз олгож байна. Жирийн иргэн байтугай Олон улсын тэмцээн уралдаанд оролцох, дэлхийд данстай тамирчид ч синовак хийлгэсэн бол хилээр нэвтрүүлэхгүй байгаа ажээ.
Бидэнд Хятад вакцин хийж туршсан юм биш үү? Ерөнхий сайд аа? Л.Оюун-Эрдэнэ: "Цаашид ч та нарт Хятад вакцины 4,5,6,7 ... дахь тунгаа хийлгэх бодолтой байгаа" гэж хэлэхэд нэг их гайхах хэрэггүй дээ. Тэрээр хууль зөрчин олон нийтийн арга хэмжээ зохиосныхоо дараа яг иймэрхүү байр суурь илэрхийлсэн билээ" хэмээжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.10.23.111
Ene balai awgai dandaa tur zasag ruu nulimj baihiin aaw eej neher suuderteigee yaj baidgiin bol uls dayaraal hiilee araij yu gej buruu ym hiihew de huuhduuddee ard tumendee aaw eejiin orloh humuus shuu de joohon jaygtai bail daa edii nasaljaad ard tumeng yu ruu turhiraad bga muu amtai huuhen be
Хариулах