Орон нутгийг зорьсон хавдрын эмч анхны мэс заслаа амжилттай хийжээ

Moderator
2021/09/20

 Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Баясгалангийн Түвшин өнгөрсөн сард гэр бүлийн хамт Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сайн дураар ажиллахаар зорьсон. Зорьж очсон газраа өөрийн эмчилгээ үйлчилгээгээ хүргээд эхэлсэн байна. 

Тодруулбал, тэрбээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс заслын эмчилгээгээ эхлүүлсэн байна. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа, “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал эмчилгээгээ хийгээд эхэлсэн. Хөвсгөлд хөхний хорт хавдрын анхны мэс заслыг ХСҮТ-н эмч Б.Одбаяр эмч найз маань ирж хийлээ. Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудал орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна. АУ бол багийн ажил. Хавдар судлалын үндэсний төв, нийт багш нар, энэ үйлийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид хичээнэ ээ” гэсэн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.60
    2021/09/21

    Амжилт хүсье. Мундаг эмч.

    Хариулах