Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсч байна. Сүүлийн үед хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилох болов. Тухайлбал, өчигдөр /2021.09.16/ Баянзүрх, Сүхбаатар дүүрэг болон Ховд аймагт айлын байшин болон амбаар, машин шатсан байна. Мөн самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэрэг олон шалтгаанаар гал түймэр гарч байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/ болон нийслэлийн Байгаль орчны газраас өчигдөр /2021.09.17/мэдээлэв.
Улсын хэмжээнд санамсаргүй гал түймрийн улмаас өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатсан байна. Энэ онд улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн байна. Харин айл өрхүүд хавар, намар хашаандаа шар өвс шатаах, цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байна. Иймд ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг анхааруулсан юм.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
103.212.118.93
Малд өгчих сэтгэл байхгүй амьтан ургамал шатааж яанаа.
Хариулах