2026 он хүртэл 13 мянган машины зогсоол шинээр барина

Moderator
2021/09/17

2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72.667 автомашины зогсоол байна. Үүнээс олон нийтийн зогсоол 36.907, орон сууцны гаднах зогсоол 22.450, албан байгууллагын зогсоолуудад 11.297 автомашин зогсох хүчин чадалтай бол олон давхар зогсоолд  1610 автомашин зогсох боломжтой аж. Зөвхөн Бага тойруу орчимд л гэхэд 184 байршилд 4857 автомашины зогсоол тоологдсон байна.

Цаашид авто зогсоолыг ил, давхар, газар доорх зогсоол гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ. 2022-2026 онд нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон. Үүнээс 4719 нь ил зогсоол, 4620 нь давхар зогсоол, 3755 нь газар доорх зогсоол байх юм. Алсдаа нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700-800  автомашины их багтаамжийн зогсоолууд барьж байгуулахаар төлөвлөсөн байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна