Ерөнхийлөгч өө, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхантай холбоотой баримт байна

Moderator
2021/09/16

Ерөнхийлөгч хоёрхон хоногийн өмнө "ААН-үүдэд учруулдаг шахалт дарамтыг болих хэрэгтэй. Төр шалгах юмаа л шалгаж бай. Агентлагийн дарга нар авилга хээл хахуулаас ААН-үүдээ хамгаалах хэрэгтэй. Авилга нэхэж байгаа хүмүүс байвал нэрийг  нотлох баримттай нь шууд хэлчихэж бай.  Тэр нөхөртэй би хариуцлага тооцоод өгье. Зоригтой хэлж бай. Энэ бол зөвхөн өөрийн чинь бус улс орны хувь заяаны асуудал" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхийлөгч өө,  өглөө нь хянаж шалгаж хаах үүрэг өгчихөөд орой нь нээж сүрийг үзүүлж яваа МХЕГ-ынхны тухай баримт байна.  Тодруулбал, МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Заамар суманд ажилласан байдаг. 

Ингэхдээ зарим хэд хэдэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргаж, тамга дарж гарын үсэг зуржээ. Эх сурвалжийн мэдээллээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох акт үйлдэж хэдхэн цагийн дараа буцааж нээсэн байна. Өглөө нь хаагаад орой нь нээсэн гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн Төрийн газар агентлагуудын тоглоом шоглоом болгож байгаагийн жишээ л дээ.

Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь МХЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн аман байдлаар төлбөрийн даалгавар өгч 200 300 сая төгрөгийг төл гэсэн дарамт шахалтыг үзүүлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.  Цар тахлын хүнд нөхцөлд ямар ч ААН-д 200-300 сая төгрөг бол бага мөнгө биш. Ингэж төрийн албаныхан амандаа орсон тоогоо хэлж ААН-үүдэд дарамт үүсгэж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйд хэд нийцэх вэ? 

Уг нь Мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчин уул уурхайн хяналтын газартай, газар дотроо уурхай хариуцсан хэлтэстэй. Гэтэл Дэд дарга Д.Энхсайхан гэх хүн ахалж оччихоод сүрийг үзүүлж акт бичиж, актаа орой нь албан шаардлага болгон өөрчилсөн байгаа нь хардлага дагуулж байна. 

Акт тавих хэд хэдэн шалтгаан дурьдсаны нэг нь 

-Ил уурхайн ус таталт, шүүрүүлэлтийн явцад үүсэн цөмрөлт, ан цавтай газар цаашид эвдрэлд орж болзошгүй, гадаргад найдвартай хаалт хашилт хаалт хийгээгүй нь хуулийн зөрчилтэй. Мөн Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй, газар доорх ус ашиглах ашиглах эрх үүргээ биелүүлээгүй, чулуулгын нуралт үүсгэж болзошгүй гэх мэт заалтуудыг дурьдаж акт тавьж лацадсан. Орой нь албан шаардлага болгосон. Анхнаасаа акт тавилгүй албан шаардлага тавьж болох л байсан. Гэтэл шийдвэрээ хэдхэн цагийн дотор өөрчилсөний цаад учир нь юу вэ? гэдгээ Д.Энхсайхан та бидэнд тайлбарлах хэрэгтэй болж байна. 

Бид жишээ болгож нэг дор үйлдсэн албан бичгүүдийг баримтаар харуулъя...




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.140
    2021/09/16

    Уул уурхай ашиглаж байгаа бол нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай байх л даа.

    Хариулах
  • 49.0.130.24
    2021/09/16

    Мөнгө л авч ийм юм хийнэ ш дээ ,өөр яана гэж...Аль ашигтай унацтай юмандаа дарга нар өөрсдөө очиж сүрийг үзүүлнэ ш дээ.Тэгээд юмаа авна,буцаад байсан байрандаа яг тэр хэвээрээ үлдэнэ.Ойл

    Хариулах