Дуучин Ц.Амарбаяр буюу Ноён бондгор коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа нийгмийн сүлжээндээ хуваалцлаа.
Түүний хувьд коронавирусын халдвар нь хүндэрч, сэхээн амьдруулах тасагт 20 гаруй хоног эмчлүүлж, өчигдрөөс энгийн тасагт шилжсэн байна.
Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа “20 хоног Сэхээний тасагт эрчимжүүлсэн эмчилгээ хийлгэлээ. Аав, ээж, ах, дүү, хань эмч, сувилагчид, өргөн түмэн олныхоо амны билэг, ерөөлөөр үхлийн аюулаас аврагдаж, тасагт шилжиж байна. Миний төлөө сэтгэлээ чилээсэн та бүхэндээ баярлалаа" гэжээ.
Мөн тэрбээр "Үнэхээр аймшигтай зүйлүүдийг үзлээ. Алтан гарт эмч нар минь үнэхээр сайн бэлтгэгдсэн, сайхан сэтгэлтэй хүмүүс. Ээж аав шигээ хүмүүсийн баас шээсийг нь зөөгөөд хүүхэд шигээ асарч байна. Гэртээ ч харихгүй "Улаан бүс"-д цаг наргүй ажиллаж байгаа эмч нараа өрөвдлөө. Ийм сэтгэлээр ажиллана гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Коронавирус бол зүгээр нэг ханиад биш. Энэ бол тоглоом биш. Болгоомжтой сэрэмжтэй байгаачээ гэж гуймаар байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
49.0.137.33
урлагийнхан гэх хэрмэл шоучид бүгд туслаа, тэхээр ямар новшнууд нь дэглэм барихгүй байгаа нь тодорхой
Хариулах