Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан. Тэгвэл уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийж эхэлжээ. Олимпын аваргад холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд байгаа талаар "Өнөөдөр" сонин УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулж, дараах тайлбарыг авчээ.
Тодруулбал УЕПГ-аас “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж буй. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газарт хандаж Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэх талаар гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хэргийг мөрдөх байгууллагад буцаан хүргүүлсэн. Одоо хэрэгт хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан асуудуудлуудыг шалгах ажиллагаа хийж байна” гэх хариулт өгөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
139.5.218.80
Олон хүн байсан хэн нь зодоод хоёуланг цоожлоод байхад эзнийг ол? Санаатай хорлосон тэр хоёрыг.
Хариулах