Боксын холбоо шинэ ерөнхийлөгчтэй болоод болж, бүтэхгүй хүмүүсээсээ салж байна гэх дуулиан газар авлаа. Ингэхдээ МУГТ Э.Цэндбаатарын тухай олимпийн аварга МУГТ М.Бадар-Ууган “Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ яръя. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна. Спорт бол нэг хүнээр дутахгүй.” хэмээн ярьсан.
Тийм ээ, спорт хүнээр дутахгүй. Гэхдээ Э.Цэндбаатар хорь ч хүрээгүй. байхдаа Риогийн олимпод шагналт байрт шалгарахад монголчууд нийтээрээ шагшин, магтаж байсан. Санаа муутнуудын балгаар осолд орж, тархиндаа 32 оёдол тавиулсан ч тэр хичээсэн. Боксын рингэндээ үлдэхийг хүссэн. Шалдан, нүцгэн гудамжаар гүйхэд нь хар тамхи хэрэглэсэн хэмээн хэсэг шуугьсан. Гэвч цагдаагийн байгууллагаас ҮГҮЙ гэдгийг нь тогтоосон. Түүнийг ингэж л бүдрэхийг нь дэргэдээс нь хүлээж, болохгүй бол түлхэхийг хүсэгчид хажууханд нь байсан хэрэг.
Олимпийн аварга М.Бадар-Ууган “Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна.” гэж байна билээ.
Монголын боксын холбоо үе, үеийнхээ тамирчдын замналаар явж байна. Тодруулбал, Боксын холбоо, Үндэсний шигшээ багийнхан тамирчдаа боддоггүй. Харин амбиц, эрх мэдэл, хөрөнгөний төлөө үзэлцсээр ирсэн. Тэдний нэг нь Олимпийн хүрэл медаль, МУГТ У.Мөнх-Эрдэнэ. Түүнийг 2013 онд хавчиж, жийсээр “үдсэн”.
Олимпийн мөнгөн медальт, Н.Төгсцогтыг бас л явуулсан. Түүний хувьд Э.Цэндбаатарын үедээ шахам монголчуудаа огшоож явсан. Харамсалтай нь насны залуу, ухаан, удирдлагын цараагаар алдсан. Алдахад нь бас анаж суусан хүмүүс өшигчсөн. Одоо тэр хүний газар мэргэжлийн боксоор дэлхийд гайхагдаж байна.
Боксын рингнээс албан тушаалын сэнтийд заларсан. М.Бадар-Ууган та “Боксчин хүн сахилга баттай байх ёстой” хэмээн том дуугарч байгаа шигээ залуустаа бага ч атугай чиглэл өгөх байснаа сана. Тэдэнд боксын өгөгдөл нь байсан. Харин хатуужил, тэсвэр, тэвчээрийг хамтрагчид нь, удирдлагууд нь хэлээд, зөвлөөд явсан бол өдийд олимп, дэлхийд нэрээ дуурсгасан залуус БОКСЫН ХОЛБОО-нд гомдохгүй байсан юм. Э.Цэндбаатарын нас залуу байна. Зүгээр л спорт хүнээр дутдаг эсэхийг ҮЗҮҮЛЭЭД ӨГ.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.236
Цэндбаатарт алдаагаа ухаарч амжилт гаргах 1000 боломж бий. Амжилт хүсье. Мөрөөдөлтэй амьдарч амжилт гаргаарай. Энэ бол хамгийн сайхан хариу цохилт болно. Knock-down haters! Go boy. Good luck.
Хариулах150.129.143.246
shunal shunal….
Хариулах59.153.115.95
ХҮНЭЭР ДУТАХГҮЙ , ХҮНЭЭР ДУТАХГҮЙ Л ГЭЭД БАЙХ ЮМ, ЦААНА НЬ ХҮН НЬ БЭЛЭН ХҮЛЭЭЖ БАЙГААМ БНА ЛДАА, ЗДУ ЮМАА ЭНЭ ҮХЭР МОНГОЧУУД, ЭНЭ ОЛИМП ДЭЛХИЙН МЕДАЛТНУУДЫН САРЫН УРАМШУУЛЛЫГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ТЭЖЭЭВЭР ГАХАЙ БИШ. НАСААР НЬ ӨГДӨГ ТИЙМ ЮМ ДЭЛХИЙД БХГҮЙ
Хариулах202.9.41.86
U.MunhErdene ymar sain tamirchin bilee.Odoo haa bn.Badaruugan gj batsaan hunii amidral busnuulaad bnuu.
Хариулах64.119.20.37
Yg tiim , Munkh-Erdene uneheer mundag Tamirchin bsan shu