Б.Баттөр буюу Ангуучийг АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилжээ

Moderator
2021/09/09

Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн  шинэ гишүүдийн анхдугаар хуралдаан болж даргаараа Г.Ганбатыг сонгожээ. 

Мөн тус зөвлөлд хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Даваадорж, холимог тулааны тамирчин Б.Баттөр буюу Ангууч нарын 10 гаруй хүн багтжээ. 

АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.17
    2021/09/09

    Заа Хүк ахыгаа сошилоор сайн реклам хийж өгсөны буянд очиж бгаа муу энэ албанд хха

    Хариулах