Сүүлийн үед эрчээ авч байгаа бизнесүүдийн нэг нь даатгалын үйлчилгээ эрхлэгч компаниуд. Гэвч даатгалын үйлчилгээ эрхлэгч зарим ААН-үүд даатгуулагчдаа хохироож, үйлчилгээ үзүүлэхгүй байгаа асуудал гарсан тухай эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Хаан" даатгал нэгэн иргэнд даатгалын үйлчилгээгээ үзүүлэхээс татгалзсан тухай гомдол мэдээлэл манай редакцид ирсэн юм. ХААН даатгалын хувьд Ковидын үеийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ гаргаж, зарим ААН-үүдийг хамруулсан байна. Гэвч даатгуулагч коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэхэд эерэг гарсан байна. Улмаар түргэвчилсэн шинжилгээний хариугаа "ГЭРЭГЭ" системд бүртгүүлснээр өрхийн эмчилгээний багцад хамрагдаж чадсан ч ДААТГАЛЫН үйлчилгээгээ авч чадахгүй байгаагаа учирлалаа.
ХААН даатгалын зүгээс "Заавал PCR шинжилгээний хариуг үндэслэн даатгалын үйлчилгээ үзүүлнэ" гэсэн байна. Нэгэнт түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн учир тухайн иргэнийг хорооны эрүүл мэндийн төвөөс гэртээ тусгаарлагдахыг зөвлөсөн байна. Иймээс гадуур гарч PCR шинжилгээ өгөх боломжгүй гэдгээ учирласан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна